Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Япон, ОХУ-тай харилцаатай байх нь эдийн засагт нь ашигтай

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцсон байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, ОХУ-тай харилцаатай байх нь эдийн засагт нь ашигтай
Япон, ОХУ-тай харилцаатай байх нь эдийн засагт нь ашигтай. Зураг: МҮОНРТ

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Москватай харилцаатай байх нь Токиогийн эдийн засагт ач холбогдолтой учир ОХУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Нэг үгээр хэлбэл, Европын холбоо Москвад хориг арга хэмжээ авч, ОХУ зарим улс орнуудын хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглож байгаа ч гэсэн Япон улс ОХУ-тай харилцаагаа холдуулах нь ашиггүй гэдгийг Японы Засгийн газар мэдэгдэж байгаа юм. Мөн Японы Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энэ ондоо багтаан Япон улсад албан ёсны айлчлал хийхийг уриад, хоёр тал яриа хэлэлцээгээ үргэлжүүлэхээр тохирчээ.

Хуваалцах