Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЯПОН: ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Японы засгийн газар Украины нөхцөл байдалтай уялдуулж өнөөдөр ОХУ-ын 398 хүн, 28 байгууллагын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар болсон байна. Японы Гадаад яамны сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЯПОН: ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ
ЯПОН: ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газар Украины нөхцөл байдалтай уялдуулж өнөөдөр ОХУ-ын 398 хүн, 28 байгууллагын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар болсон байна. Японы Гадаад яамны сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

Тухайлбал, Төрийн Думын депутатууд, ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Николай Евменов, хуурай замын цэргийн ерөнхий командлагч ОлегСалюков, Агаарын цэргийн хүчний командлагч Сергей Дронов зэрэг өндөр албаныхан, “НПК “Техмаш”, МКБ “Вымпел” зэрэг компаниуд, мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охид, Оросын ерөнхийлөгч Владимир Путины охид зэрэг хувь хүмүүс энэ хоригт багтсан байна.

Түүнээс гадна “Сбербанк”, “Альфа-банк”-ны активыг ирэх тавдугаар сарын 12-ноос царцаах бол, тухайн өдрөөс эхлэн хөрөнгө оруулалт зөвхөн онцгой зөвшөөрлийн дагуу хэрэгжих юм байна.

Токио Москвагийн эсрэг нэмэлт хориг тогтоохоор шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд ФумиоКишида энэ сарын 8-ны өдөр мэдэгдсэн байсан юм.

Хуваалцах