Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон онц байдлын дэглэмээ цуцалсан ч вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх чиглэлд голлон анхаарна

Японд "Ковид-19" цар тахлын тархалтыг сааруулах зорилготой онц байдлын дэглэм, яаралтай тусламжийн арга хэмжээ хэрэгжих хугацаа пүрэв гарагт дууслаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон онц байдлын дэглэмээ цуцалсан ч вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх чиглэлд голлон анхаарна
Япон онц байдлын дэглэмээ цуцалсан ч вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх чиглэлд голлон анхаарна. Зураг: МҮОНРТ

Японд "Ковид-19" цар тахлын тархалтыг сааруулах зорилготой онц байдлын дэглэм, яаралтай тусламжийн арга хэмжээ хэрэгжих хугацаа пүрэв гарагт дууслаа. Хэдийгээр онц байдлын дэглэм үйлчлэхгүй болж байгаа ч тус улсын Засгийн газар иргэдээ амны хаалт зүүж, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Японы Засгийн газар ресторан, зоогийн газруудад тогтоосон хязгаарлалтын журмаа үе шаттайгаар сулруулахын зэрэгцээ эрүүл мэндийн системээ сайжруулах, вакцинжуулалтын хурдыг эрчимжүүлэхийг зорьж байна. Токио, Осака зэрэг 19 мужид тогтоосон онц байдлын дэглэм, найман мужид тогтоосон яаралтай тусламжийн арга хэмжээ пүрэв гарагт дууслаа.

Одоо Засгийн газар нь вакцинд хамрагдаагүй иргэдээ муж хооронд зорчихдоо коронавирусний шинжилгээ өгөхийг уриалах юм байна. Окинава мужийн баруун өмнөд бүс болон Токиогийн Ханеда зэрэг дотоодын нислэг үйлддэг нисэх буудлуудын хооронд зорчих иргэдээс "Пи Си Ар" шинжилгээг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй авах юм байна.

Аялал жуулчлалын гол бүсийн нэг Окинавад цар тахал давлагаалах төлөв ажиглагдаж буй юм байна. Мөн Японы Засгийн газар цар тахлын давлагаа үүссэн нөхцөлд шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн тогтолцоог бэлтгэх, вакцинд хамрагдах байдлыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллах юм байна.

Тус улсын Засгийн газар эдгээр зохицуулалт нь иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хэвийн амьдралдаа эргэн орох цаг хугацааг наашлуулах үр дүнтэй гэж тооцож байна.

Хуваалцах