Япон шинэ хориг тавилаа
Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Японы Засгийн газар шинэ хориг тавих шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Японы Засгийн газар шинэ хориг тавих шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаар Донецк болон Луганскийн АБНУ-тай холбоотой 26 хүн, 14 байгууллагыг багтаасан жагсаалтыг баталжээ. Тэдэнд виз олгохыг хориглож, Японд тэдний хөрөнгө илэрсэн тохиолдолд царцаах гэнэ.
Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга “Энэ хориг Донбасст болсон сонгуультай холбоотой. Гэхдээ энэ арга хэмжээ Ерөнхийлөнч В.Путины айлчлалд саад учруулахгүй” гэж мэдэгдсэн байна. В.Путин ирэх онд Токиод айлчлах билээ.


















