Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон, Тайландын эрдэмтдийн баг далайн хог хаягдлыг судална

Япон болон Тайландын их сургуулиудын судлаач, эрдэмтдийн баг далайн хог хаягдлын талаар хамтран судалгаа явуулахаар болжээ. Зүүн Өмнөд Азийн далайн хог хаягдлыг хэрхэн багасгах вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа энэ судалгааны ажил таван жилийн турш үргэлжлэх юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон, Тайландын эрдэмтдийн баг далайн хог хаягдлыг судална
Япон, Тайландын эрдэмтдийн баг далайн хог хаягдлыг судална. Зураг: МҮОНРТ

Япон болон Тайландын их сургуулиудын судлаач, эрдэмтдийн баг далайн хог хаягдлын талаар хамтран судалгаа явуулахаар болжээ. Зүүн Өмнөд Азийн далайн хог хаягдлыг хэрхэн багасгах вэ гэдэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа энэ судалгааны ажил таван жилийн турш үргэлжлэх юм байна.

Гялгар цаас болон хуванцар хаягдлаас үүдэлтэй далайн бохирдлын талаарх судалгааг Япон болон Тайландын эрдэмтэд хамтран явуулахаар болоод байна. Тэдний судалгааны ажил голдуу Зүүн Өмнөд Азийн тэнгист явагдах юм. Манай бөмбөрцгийн далайн усан дахь хуванцар хаягдлыг 30 хувь Зүүн Өмнөд Азиас байдаг гэсэн судалгаа бий. Ням гарагт Япон, Тайландын судлаачдын хамтарсан баг Тайландын зүүн зүгийн арал дээр зочилж, таван жил үргэлжлэх судалгааны төслийн төвөөр ашиглагдах газартай танилцлаа. Судлаачид хэр их хэмжээний хуванцар хаягдал далай уруу орж байгаа, эдгээр хог хаягдлын эх үүсвэрийн талаар судлахдаа нисдэг дроныг хүртэл ашиглах юм байна.

Судлаачид бичил хуванцаранхаягдлын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөг тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдал дээр үндэслэн ирээдүйд хэр их хуванцар хог далай уруу орох, үүнээс яаж сэргийлэх боломж байгаа талаар санал, дүгнэлтийг гаргах юм. Тэдний санал зөвлөмж Тайландын засгийн газарт хүргэгдэх юм байна. Японы эрдэмтдийгКүшү Их сургуулийн профессор Ацухико Исобе удирдаж байгаа юм. Тэрээр Зүүн Өмнөд Азийн далайн бохирдлын хэмжээ Хятадын дараагаар Дэлхийд хоёрт ордог гэдгийг хэлсэн байна. Тиймээс Зүүн Өмнөд Азийн далайн бохирдлыг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэг байгааг хэлжээ.

Хуваалцах