Япон цэргүүдийн 3000 гаруй цогцос олжээ
Киото их сургуулийн профессор Наоки Мизуно тэргүүтэй дөрвөн гшиүүнээс бүрдсэн тус Умард Солонгосын судлаачидтай хамтарсан судалгаа хийжээ. Эрдэмтэд энэхүү хамтарсан судалгаагаараа Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Умард Солонгост амьсгал хураасан япон цэргүүдийнх байх магадлалтай 3000 гаруй цэргийн ц
Мэдээллийн алба

Киото их сургуулийн профессор Наоки Мизуно тэргүүтэй дөрвөн гишүүнээс бүрдсэн баг Умард Солонгосын судлаачидтай хамтарсан судалгаа хийжээ. Эрдэмтэд энэхүү хамтарсан судалгаагаараа Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Умард Солонгост амьсгал хураасан Япон цэргүүдийнх байх магадлалтай 3000 гаруй цэргийн цогцос бүхий булшийг илрүүлсэн байна.
Профессор Наоки Мизуно Пхеньянд хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр хэлсэн үгэндээ хамтарсан судалгаа цаашид үргэлжлүүлэхээ хэлсэн байна. Түүнчлэн Японы Засгийн газар уг төслийг санхүүжилт болон мэдээллээр хангана гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.


















