Япон, Туркийн удирдагчид уулзлаа
“Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Японы ерөнхий сайд Шинзо Абэ Туркт хүрэлцэн очсон байна. Өчигдөр тэрээр энэ удаагийн уулзалтыг даргалах Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзжээ.
Мэдээллийн алба

“Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Японы ерөнхий сайд Шинзо Абэ Туркт хүрэлцэн очсон байна. Өчигдөр тэрээр энэ удаагийн уулзалтыг даргалах Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзжээ. Хоёр орны удирдагчид Сирийн дүрвэгчдэд тусламж үзүүлэх, алан хядагчидтай тэмцэхэд хамтран ажиллахаар ярьж тохирсоныг Японы албаны хүн мэдээлж байна.
Туркийн ерөнхийлөгч нутагт нь байгаа сирийн гурван сая гаруй дүрвэгчдэд туслахад зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Абэгээс хүссэн байна. Үүний хариуд Шинзо Абэ Сирийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж, тэднийг улс орноосоо дүрвэхээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж амлажээ. Энэ хүрээнд Япон улс дүрвэгчдэд яаралтай тусламж үзүүлэх, Сирийн хямралд нэрвэгдсэн хот тосгодын нөхцөл байдлыг тогтворжуулахад зориулан 1,5 тэрбум америк доллар олгох юм байна. Харин өөрийн хүн амд нүүрлээд байгаа насжилт болон бусад тулгамдсан асуудлыг харгалзан Япон улс нутагтаа дүрвэгчид хүлээн авах боломжгүй гэдгийг Абэ мэдэгдсэн байна.


















