Япон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ
Өнгөрсөн 2018 онд Япон улс, 31,1 сая жуулчин хүлээн авсан тухай тус улсын аялал жуулчлалын сайд Кейчи Иши мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн 2017 онтой харьцуулахад 8,7 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 2018 онд Япон улс, 31,1 сая жуулчин хүлээн авсан тухай тус улсын аялал жуулчлалын сайд КейчиИши мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн 2017 онтой харьцуулахад 8,7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн тус улс өнгөрсөн онд 31 сая жуулчин хүлээн авсан нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй түүхэн дээ үзүүлэлт болохыг ч тус улсын аялал жуулчлалын сайд нь тэмдэглэсэн байна. Харин ирэх 2020 онд Токио хотод болох зуны олимпын наадмын үеэр 40 сая жуулчин татна хэмээн тус улсын засгийн газраас төлөвлөөд байгаа юм байна.

2018 оны эхний хагаст Япон улсаар аялсан жуулчдын дундаас хятад аялагчид хамгийн олон буюу 4.05 сая байсан бол Өмнөд Солонгос улсаас 4.02 сая аялагч ирсэн гэсэн тооцоо гарсан байна. Зөвхөн зургадугаар сард л гэхэд гадаадын 2.7 сая жуулчин тус улсыг сонгон аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гадаад жуулчдын Японы эдийн засагт оруулж байгаа орлогын хэмжээ ч үүнийг даган өссөн дүнтэй байна. Гадаадын жуулчид өнгөрсөн 3-р сард, Японы эдийн засагт 8.5 тэрбум долларын орлого оруулсан талаар тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлж байна. Энэ нь мөн л өмнөх жилийн үзүүлэлтээс 30 гаруй хувиар өссөн дүн юм.
Японы эдийн засагт 8.5 тэрбум долларын орлого оруулсан

2020 онд 70 тэрбум ам.доллар 2030 онд 130 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж тооцоолсон
Шинжээчид Японы аялал жуулчлалын салбар ийнхүү ашигтай ажиллаж байгааг 2014 оны аравдугаар сараас тус улсад татваргүй бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Мөн тус улсад аялах визний шалгуур үзүүлэлт хөнгөрсөн онлайн хэлбэрээр виза мэдүүлж авах боломжтой болсон зэрэг нөхцөл нөлөөллөө гэж эдийн засагчид дүгнэж байна. Тус улсын Засгийн газар аялал жуулчлалаас 2020 онд 70 тэрбум ам.доллар 2030 онд 130 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж тооцоолсон байна.


















