Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс 2041 он гэхэд дэлхийд хамгийн өндөр модон барилгыг барина

Японы “Сүмитомо Форестри Ко” компаниас дэлхийд анхны гэж тооцогдох өндөр модон цамхаг барина гэж мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс 2041 он гэхэд дэлхийд хамгийн өндөр модон барилгыг барина
Япон улс 2041 он гэхэд дэлхийд хамгийн өндөр модон барилгыг барина. Зураг: МҮОНРТ

Японы “Сүмитомо Форестри Ко” компаниас дэлхийд анхны гэж тооцогдох өндөр модон цамхаг барина гэж мэдэгдсэн байна. Нийт 70 давхар, 350 метр өндөр энэ барилга дэлхийн анхны модон цамхаг болох төлөвтэй байна.

Барилгын 90 хувь нь япон модоор хийгдэх бол байгууламжийн 10 хувь нь л металл хийцтэй байх юм. Металл хийцийг барилгын периметрийн дагуу диагональ байдлаар тусгайлан сунгаж хийх тул газар хөдлөлтөд тэсвэртэй болно гэж үзжээ.

Төслийн өртөг ойролцоогоор 600 орчим тэрбум иен болох төлөвтэй байна. Барилгын дагуу ногоон цэцэрлэг байгуулах тул иргэд байгальтайгаа ойр байх боломж бүрдэнэ. Энэ өндөр барилгад кафе, цэнгэлдэх, дэлгүүр, ресторан, зочид буудал зэргийг байршуулах юм байна.

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр модон барилгад Канад дахь Ванкуверийн оюутны байр ордог байна.

Хуваалцах