Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон улс 300 сая иенийн төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон Улсын Засгийн газраас 2013 оны санхүүгийн жилд Монгол Улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс 300 сая иенийн төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ
Япон улс 300 сая иенийн төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Засгийн газраас 2013 оны санхүүгийн жилд Монгол улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.

Энэхүү тусламжаар асаргаа сувилгааны дасгалын төхөөрөмжийн иж бүрдэл, физик эмчилгээний дасгалын иж бүрдэл, хөдөлгөөн заслын төхөөрөмж, харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, чадавхийг дээшлүүлэх төхөөрөмж, ой хээрийн түймрийг унтраах тоног төхөөрөмж, гал унтраах бага оврын багаж төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгдэх юм.

Энэ удаагийн тусламжийг хүлээн авагч байгууллага нь манай улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Эрүүл мэндийн яам болно.

Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад нь зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр юм.

Түлхүүр үг:Япон улс 300 сая иенийн төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ
Хуваалцах