Япон улс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна
Япон улсад 5-11 насны хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас эхлэн вакцинд хамруулах төлөвтэй байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Япон улсад 5-11 насны хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас эхлэн вакцинд хамруулах төлөвтэй байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ. Япон улсад одоогийн байдлаар дээрх насны хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл хараахан олгогдоогүй байгаа юм.
Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдээлснээр, коронавирусний эсрэг 18 сая тун вакциныг АНУ-ынМодерна компаниас худалдан авсны дараа вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх юм. Учир нь вакцин 2 дугаар сарын сүүл гэхэд Японд ирэх төлөвтэй байгаа юм байна.
Мөн тус улсын эрүүл мэндийн холбогдох байгууллага болон мэргэжилтнүүдийн зөвшөөрөл гарсан тохиолдолд ирэх 3 дугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг засгийн газраас гаргасан мэдэгдэл онцолсон. Японы Засгийн газрын зүгээс саяхан коронавирусний эсрэг нэн яаралтай авч хэрэгжүүлэх цуврал арга хэмжээгээ танилцуулсан. Мөн 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг мэргэжилтнүүд хэлэлцэх болно гэдгийг тодотгожээ.
Өнөөдрийн байдлаар Герман, Дани, Австри зэрэг дэлхийн 10 гаруй оронд 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажил өрнөөд байна. АНУ өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн энэ насны хүүхдүүдийн вакцинжуулах ажлыг эхлүүлсэн юм.


















