Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс агаарын хилийг нь зөрчвөл хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

БНХАУ-ын онгоцууд агаарын оройн зайд нь нэвтэрч хилийг нь зөрчвөл хатуу арга хэмжээ авах болно гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга өнөөдөр мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс агаарын хилийг нь зөрчвөл хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
Япон улс агаарын хилийг нь зөрчвөл хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын онгоцууд агаарын оройн зайд нь нэвтэрч хилийг нь зөрчвөл хатуу арга хэмжээ авах болно гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга өнөөдөр мэдэгдлээ. Үүний өмнө Хятадын зэвсэгт хүчний стратегийн бөмбөгдөгч болон сөнөөгч 40 онгоц Окинава арлуудад дөхөж очсон тухай мэдээлж байсан юм. Гэхдээ энэ үеэр Хятадын онгоцууд агаарын орон зайд нь нэвтрээгүй юм байна. Гэвч цаашид агаарын хилийг нь зөрчиж магадгүй гэж болгоомжлон дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Тэрбээр мөн Хятадын байлдааны хоёр онгоц Окинава болон Мияко арлуудын дундуур нисч өнгөрсөн нь анхны тохиолдол байсныг тэмдэглэн хэлсэн байна. Харин Хятадын тал Зүүн Хятадын тэнгис дэх пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд харуул хамгаалалтын нислэгийн сургуулилт хийснээ мэдэгдсэн байгаа юм. Гэвч Хятадын зарлаад байгаа тэрхүү агаарын бүс нь Японы газар нутгийн нэгээхэн хэсэг болох Сенкаку арлын харьяа бүс гэдгийг сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон сануулсан байна.

Зүүн Хятадын тэнгис дэх Япончуудын Сенкаку, Хятадуудын Дяоюйдао гэж нэрлэдэг арлуудын тухайд Япон, Хятадын хооронд газар нутгийн маргаантай бүсийн нэг. Япончууд энэ ардыг 1895 оноос хойш эзэмшиж байгаагаа баталдаг бол Хятадын тал 1783, 1785 оны Япончуудын газрын зурагт энэ арал Хятадын газар нутаг гэж тэмдэглэсэн байдаг хэмээн маргадаг юм.

Хуваалцах