Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс ажиллагаатай цөмийн реакторуудаа унтраахгүй

Японы баруун өмнөд бүс нутагт Кюүшюү аралд болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо гурваар нэмэгдэж 44-т хүрсэн мэдээ байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс ажиллагаатай цөмийн реакторуудаа унтраахгүй
Япон улс ажиллагаатай цөмийн реакторуудаа унтраахгүй. Зураг: МҮОНРТ

Японы баруун өмнөд бүс нутагт Кюүшюү аралд болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо гурваар нэмэгдэж 44-т хүрсэн мэдээ байна. Үүнтэй зэрэгцэн хүчтэй дайвар чичиргээ дахин мэдрэгдэж магадгүй байгаатай холбогдуулан тус бүсэд ажиллагаатай байгаа цөмийн хоёр реакторыг унтраах эсэх асуудал яригдаж эхэлсэн.

Иймээс Японы цөмийн эрчим хүчний зохицуулах газрын удирдах албан тушаалтнууд өчигдөр уулзалт хийж, цөмийн реакторуудад газар хөдлөлтийн үзүүлж байгаа үр нөлөөний талаар хэлэлцжээ. Мэргэжилтнүүд энэ уулзалтаас цөмийн реакторуудын үйл ажиллагааг зогсоох шаардлагагүй гэх шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Японд болсон газар хөдлөлтүүд Кумамото хот болон түүний ойролцоох бүс нутгуудад ихээхэн хохирол учруулсан. Харин "Сендай" атомын цахилгаан станцын хоёр реактор Кумамото хотоос 100 орчим км зайд оршдог юм. Газар хөдлөлтийн эрч 160 гаалд хүрэхэд цөмийн реакторууд автоматаар унтрах тохиргоотой байдаг.

Харин өнгөрсөн долоо хоногт болсон хоёр удаагийн газар хөдлөлтөд "Сендай" реакторуудад 8.6 баллын чичиргээ мэдрэгдсэн байна. Цөмийн реакторууд үүнээс илүү хүчтэй газар хөдлөлтийн үед ч сааталгүй, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж албаныхан тайлбарлаж байна. Үүнээс гадна газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн бүсүүд дэх унтраатай байгаа цөмийн гурван реактор дахь нөхцөл байдал хэвийн байгааг албаныхан баталгаажууллаа.

Хуваалцах