Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна

Одоогоос яг 74 жилийн өмнөх энэ өдөр Японы Хирошима хотод 13-18 килотонн хүчтэй “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөг хаясан билээ. Бөмбөгдөлтийн улмаас 140 мянган энгийн номхон иргэн амиа алдсан.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна
Япон улс атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Зураг: МҮОНРТ

Одоогоос яг 74 жилийн өмнөх энэ өдөр Японы Хирошима хотод 13-18 килотонн хүчтэй “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөг хаясан билээ. Бөмбөгдөлтийн улмаас 140 мянган энгийн номхон иргэн амиа алдсан. Америкчууд Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш гурав хоногийн дараа Нагасакид бөмбөг хаяж, 74 мянган хүний аминд хүрсэн. Энэ бол цэргийн цөмийн бөмбөг хэрэглэсэн түүхэн дэх цорын ганц тохиолдол байлаа.

Тэгвэл өнөөдөр өглөө Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт дурсгалыг хүндэтгэх ёслол эхэллээ. Ёслолд оролцогчид орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 15 минутын үед буюу хотод бөмбөг хаясан мөчид нэг минут чимээгүй зогссон байна. Японы Ерөнхий сайд АбэШинзо, Хирошима хотын дарга КазүмиМацүи, 90 улсын дипломатчид, Японы төр засгийн төлөөллүүд оролцжээ.

Хуваалцах