Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлага тавина

Ирэх тавдугаар сард болох “Их 7” гүрний дээд хэмжээний ээлжит уулзалтын дүнгийн баримт бичигт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлага оруулахаар төлөвлөөд байна.

Л.
Л.Пүрэвдолгор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлага тавина
Япон улс БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлага тавина. Зураг: МҮОНРТ

Ирэх тавдугаар сард болох “Их 7” гүрний дээд хэмжээний ээлжит уулзалтын дүнгийн баримт бичигт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлага оруулахаар төлөвлөөд байна.

Нэгдүгээр сарын 6-нд Пхеньяны хийсэн цөмийн туршилт “дэлхийн хамтын нийгэмлэгт бүхэлд нь аюул заналхийлж байгаа” учир Абэ ийм санаачилга дэвшүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Киодо” мэдээллийн агентлаг уламжиллаа.

Абэ түүнчлэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд Япон улс БНАСАУ-ын асуудлаарх шинэ тогтоолын төслийг хамгийн богино хугацаанд батлуулахын төлөө идэвхтэй ажиллах болно гэдгийг мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “Их 7”-ийн бүлгийг Япон улс, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ даргалах болсон. Тус бүлгийн ээлжит дээд хэмжээний уулзалт ирэх тавдугаар сарын 26-27-нд Японы үндэсний Дархан цаазат газарт байдаг Исэ-Шима нуурын эрэг дээрх жижиг хот Шима-д болох юм.

Энэ хооронд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд мөн, Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолын төсөл боловсруулахаар хаалттай хэлэлцүүлэг хийж эхлээд байгаа. Энэхүү тогтоолын төслийг бэлэн болгож батлахад Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Хятад улсын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймээс энэ асуудлаар Хятадын талаас дэмжлэг хүсэхээр өчигдөр Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.

Хуваалцах