Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс БНАСАУ-ын эсрэг нэг талт хориг арга хэмжээгээ дахин 2 жилээр сунгав

Энэ нь Пехньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоох тодорхой алхам хийх, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг эцэслэн тогтооход шахаж шаардах зорилготой гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс БНАСАУ-ын эсрэг нэг талт хориг арга хэмжээгээ дахин 2 жилээр сунгав
Япон улс БНАСАУ-ын эсрэг нэг талт хориг арга хэмжээгээ дахин 2 жилээр сунгав. Зураг: МҮОНРТ

Япон улс Умард Солонгосын эсрэг нэг талт хориг арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгахаар шийдвэрлэлээ. Энэ нь Пехньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоох тодорхой алхам хийх, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг эцэслэн тогтооход шахаж шаардах зорилготой гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна.

Пехньян пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор 2006 онд авсан энэ хоригт Умард Солонгосын бараа бүтээгдэхүүнийг импортлох, Умард Солонгосын хөлөг онгоцууд Японы боомтод ирэх, түүнчлэн БНАСАУ-ын боомтоор дайрсан бусад орны хөлөг онгоцыг ч орж ирэхийг тус тус хоригложээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй. Цаашид хэлэлцээ хийгдэх эсэх нь тодорхойгүй бус байдалд орсон тул Япон улс хоригоо сунгахаар болсон байна.

Хэдийгээр Токиогийн зүгээс Умард Солонгостой хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан боловч хоригийг дахиад хоёр жилээр сунгахаар болж байгаа юм. Үүнээс гадна Япон улс 2007 оноос хойш Умард Солонгост хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг шүүх тогтоолын төслийг НҮБ-д илгээхээ больсон.

Умард Солонгосын тусгай алба 1970-аад оноос хойш Японы 17 иргэнийг тагнуулын зорилгоор ашиглахаар хулгайлсан гэж Токиогоос мэдээлдэг. Харин Умард Солонгосын зүгээс үүний 13 тохиолдлыг л хүлээн зөвшөөрдөг байна.

Хулгайлагдсан иргэдээс тав нь 2000-аад оны эхээр Ерөнхий сайд асан Жүн-Ичироо Коизүмигийн айлчлалын дараа эх орондоо буцсан юм. Үлдсэн наймыг нь Пехньянаас нас барсан гэж мэдээлжээ. Гэтэл Японы тал тэднийг нас барсан гэдэг нь худал мэдээлэл гэж үзэж, бүгдийг нь эргүүлж авчрахыг шаарддаг байна. Тухайлбал, амиа алдсан хүмүүсийн ДНК төрөл төрөгсдийнх нь ДНК-тай таарахгүй байна гэж мэдэгджээ.

Хуваалцах