Япон улс дайны дараах сэргээн босголт хийхэд нь Украинд технологийн дэмжлэг үзүүлнэ
Япон улс дайны дараах сэргээн босголтод дэмжлэг болохуйц технологио Украинтай хуваалцахаар төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Япон улс дайны дараах сэргээн босголтод дэмжлэг болохуйц технологио Украинтай хуваалцахаар төлөвлөж байна.
Тухайлбал хог хаягдал зайлуулах, цахилгаан эрчим хүчний системийг бэхжүүлэхэд үр дүнтэй технологиудаа танилцуулахаар Украины албан тушаалтнуудыг Токиод урих юм байна. Японы засгийн газар энэ баасан гарагт Хирошимад эхлэх Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө энэхүү төлөвлөгөөгөө зарлалаа. Учир нь уг дээд уулзалтаар дайнд сүйдсэн Украины нийгэм эдийн засгийг сэргээн төвхнүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
Ерөнхий сайд Фумио Кишида ч Хирошимагийн уулзалтыг Долоогийн бүлэг Украиныг тууштай дэмжихээ дахин нотлох боломж болгон ашиглахыг зорилготой байгаагаа илэрхийлсэн. Япон улс сэргээн босгох үйл ажиллагаанд тохирох технологи, мэдлэгийн хувьд бусад улстай харьцуулшгүй хүч нөөцтэй. Мэдлэг туршлага судлах нь Украинд үр дүнтэй стратеги боловсруулж, сэргээн босголтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тооцож байгаа юм байна.


















