Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойг тэмдэглэлээ

Япон улс Дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Японы засгийн газрын бүрэн санхүүжилтээр зохион байгуулж байгаа дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд 5700 хүн оролцсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойг тэмдэглэлээ
Япон улс дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойг тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Япон улс Дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Японы засгийн газрын бүрэн санхүүжилтээр зохион байгуулж байгаа дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд 5700 хүн оролцсон байна. Тэдний дунд II дайнд амь үрэгдсэн 3.1 сая орчим Япон хүний ар гэрийнхэн багтаж байгаа юм.

Ажиллагааг нээж ерөнхий сайд Абэ Шинзо үг хэлсэн бөгөөд оролцогчид үд дунд 1 минут дуугаа хураан, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ. Үүний дараагаар Японы эзэн хаан үг хэлж, иргэд бунханд цэцэг өргөсөн байна. Энэхүү үйл ажиллагаанд оролцогсдын 78 орчим хувь нь 70 буюу түүнээс дээш насныхан байжээ.

Түүнчлэн эр нөхрөө дайнд алдаж, бэлэвсэрсэн 6 эмэгтэй оролцсон байна. Тэдний хамгийн өндөр настай нь 101 настай бөгөөд түүний нөхөр Окинава арал орчмын тулаанд амь үрэгджээ. Тэрээр гэр бүлийнхнийхээ хамтаар ирсэн байна. Түүнчлэн тус улсын засгийн газар хойч үеийнхэндээ дайны хор уршгийг таниулахын тулд 18 хүрээгүй 123 хүүхдийг улсынхаа өнцөг булан бүрээс урьж, энэхүү дурсгал хүндэтгэх ажиллагаанд оролцуулжээ.

Хуваалцах