Япон Улс Индонезийн Сулавеси арлын сэргээн босголтонд дэмжлэг үзүүлнэ
Япон улс газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн Индонезийн Сулавеси арлын сэргээн босголтын үндсэн төлөвлөгөөг боловсруулахад нь тусламж дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Япон улс газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн Индонезийн Сулавеси арлын сэргээн босголтын үндсэн төлөвлөгөөг боловсруулахад нь тусламж дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Японы Жайка буюу олон улсын хамтын ажиллагааны агентлагийн тэргүүн Шиньити Китаоко, Индонезийн үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд нар ийм тохиролцоонд хүрчээ.
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Сулавеси арал дээр хүчтэй газар хөдлөлт болж улмаар цунамигийн гамшиг нүүрлэсэн юм. Үүний уршгаар 2 мянга гаруй хүн амь насаа алдаж эргийн дагуух хот суурингуудад их хэмжээний хохирол учирсан юм. байгалийн гамшгаас болж барилга байгууламжууд ихээр эвдэрч сүйрч, хөрсний гулгаанууд үүссэн юм.
Жайка тусламж дэмжлэг үзүүлж, сэргээн босголтын ажил хийх төлөвлөгөөг боловсруулахын тулд мэргэжилтнүүдийн багаа Сулавеси арал руу илгээхээр болсон байна. Индонези улс байнга газар хөдлөлт болдог, цунамигийн гамшигт ч өртөж байсан Япон улсын сэргээн босголтын туршлагыг тус улс судлахыг хүсч байгааг илэрхийлсэн байна.


















