Япон улс ирэх 7 хоногт вакцинжуулалтаа эхлүүлнэ
Япон улс ирэх 7 хоногт буюу энэ сарын 17-нд ковид-19 цар тахлын эсрэг хүн амаа дархлаажуулж эхлэх гэж байна. Тус улс эхний ээлжид эрүүл мэндийн салбарын ажилчдаа вакцинд хамруулах юм байна
Мэдээллийн алба

Япон улс ирэх 7 хоногт буюу энэ сарын 17-нд ковид-19 цар тахлын эсрэг хүн амаа дархлаажуулж эхлэх гэж байна. Тус улс эхний ээлжид эрүүл мэндийн салбарын ажилчдаа вакцинд хамруулах юм байна. Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ Пфайзер бионтехийн вакцины үр нөлөө аюулгүй байдлыг баталгаажуулсны дараа ирэх 7 хоногт вакцинжуулалтаа эхлүүлнэ гэдгээ өчигдөр засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ. Японы эрүүл мэндийн яам АНУ-ын пфайзер Германы бионтехийн вакциныг эмнэлзүйд зөвшөөрөх эсэхийг хэлэлцэх эрдэмтдийн зөвлөлийн хурлыг баасан гарагт хийх юм байна.
Хэрвээ эрдэмтдийн зөвлөл уг вакциныг эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрвөл тус улсын засгийн газар ирэх даваа гарагт Пфайзерын вакцинд зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлттэй байна.


















