Япон улс халуун цөмийн урвалын технологи хөгжүүлэх стратегийн төсөл боловсруулжээ
Японы засгийн газар халуун цөмийн урвалыг дараагийн үеийн эрчим хүчний эх үүсвэр болгон хөгжүүлэх багц стратеги боловсруулжээ. Аж үйлдвэрийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон Засгийн газрын ажлын хэсэг энэ төлөвлөгөөг боловсруулсан байна.
Мэдээллийн алба

Японы засгийн газар халуун цөмийн урвалыг дараагийн үеийн эрчим хүчний эх үүсвэр болгон хөгжүүлэх багц стратеги боловсруулжээ. Аж үйлдвэрийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон Засгийн газрын ажлын хэсэг энэ төлөвлөгөөг боловсруулсан байна.
Тодруулбал, халуун цөмийн урвалыг аж үйлдвэрт ашиглах өрсөлдөөн хэдийн бусад улсад эрчээ авсныг ажлын хэсэг цохжээ. Их Британи улс одоогоос 2 жилийн өмнө, халуун цөмийн урвалын технологийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулсан бол, АНУ өнгөрсөн онд ийм төлөвлөгөө баталсан байна.
Тэрчлэн БНХАУ туршилт судалгаанд зориулсан жишиг реактор дээр ажиллаж байгааг Японы засгийн газрын дэргэдэх ажлын хэсэг дурджээ. Японы аж ахуйн нэгжүүдийг технологио хилийн чанадад гаргаж, холбогдох салбаруудыг хөгжүүлэхийг дэмжих үүднээс 2023 оны санхүүгийн жилд засгийн газрын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүлгэм бий болгохыг шинжээчид мөн санал болгож байна.
Тэд Японд цөмийн эрчим хүчийг аль болох түргэн гаргаж авахын тулд судалгаа боловсруулалтыг түргэвчлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Уулзалтад Японы эдийн засгийн аюулгүй байдлын сайд ТакаичиСанаэ мөн оролцжээ. Тэрээр халуун цөмийн урвал Япон улсын эрчим хүчний аюулгүй байдалд тус дөхөм үзүүлэх төдийгүй, гадаад зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Халуун цөмийн урвал нь Нарны доторх шаталттай адил үйл явц. Ийм урвалыг хиймлээр үүсгэснээр нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл цацраг идэвхт хаягдал гаргалгүйгээр асар их хэмжээний эрчим хүч гаргах боломжтой байна. Харин өнөөдөр ашиглагдаж буй атомын цахилгаан станцууд цөмийн гинжин урвал буюу ураны атомыг задлах процессын явцад их хэмжээний эрчим хүчийг гарган авч бөгөөд энэ явцад цацраг идэвхт бодисуудыг ихээр ялгардаг аж.


















