Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийнхаа тусгалыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарлалаа

Япон улсын Батлан хамгаалах яамнаас хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийнхаа тусгалыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийнхаа тусгалыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарлалаа
Япон улс хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийнхаа тусгалыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Япон улсын Батлан хамгаалах яамнаас хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийнхаа тусгалыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа. “Санкэй Шимбүн”-д мэдээлснээр пуужингуудаа 2023 он гэхэд 400 хүртэл километрийн зайг туулах чадвартай болгон сайжруулах гэж байгаа аж.

Шинэчлэн өөрчлөх пуужингуудын тоонд газарт түшиглэсэн пуужин, мөн “агаар-хөлөг онгоц”, “хөлөг онгоц-хөлөг онгоц” ангиллын сум багтжээ. Токио пуужингийнхаа тусгалыг сайжруулж байгаа нь “Хятадын цэрэг дайны асуудлыг эсэргүүцэх боломжоо нэмэгдүүлэх гэсэн зорилготой” гэж “Санкэй Шимбүн”-д бичиж байна.

Япон улс 2019 онд батлан хамгаалах салбартаа хамгийн өндөр буюу 47 тэрбум ам.долларын зардал төсөвлөсөн. Тус улсын энэ оны улсын төсөв 912 тэрбум ам.доллар гэхээр энэ нь өндөр тоо юм. Ингэж цэргийн зардлаа нэмэгдүүлсэн нь БНХАУ-ын пуужингийн эсрэг хамгаалалт, үл үзэгдэгч онгоцны үзүүлэлтүүдээ бэхжүүлж байгааг эсэргүүцсэн төлөвлөгөөтэй холбоотой юм байна.

Хуваалцах