Япон улс хүнсний бүтээгдэхүүний экспортыг 30 хувиар нэмэгдүүлнэ
Япон улс 2019 онд хүнсний 7 нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын худалдаагаа 30 хувиар нэмэгдүүлж, 8 тэрбум америк долларт хүргэх зорилт тавиад байна. Эх сурвалжийн мэдээлснээр Японы хүнсний бүтээгдэхүүний олон улсад
Мэдээллийн алба

Япон улс 2019 онд хүнсний 7 нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын худалдаагаа 30 хувиар нэмэгдүүлж, 8 тэрбум америк долларт хүргэх зорилт тавиад байна. Эх сурвалжийн мэдээлснээр Японы хүнсний бүтээгдэхүүний олон улсад таниулах төвийн мэдээлж байгаагаар, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд, 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сонгосон байна. Тус байгууллага өнгөрсөн дөрөвдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний экспортыг өсгөх даалгавар засгийн газраас хүлээн авсан юм.
Эдгээр голлох 7 хүнсний бүтээгдэхүүнд үхрийн мах, далайн бүтээгдэхүүн, будааны нунтаг, ногоон цай, сакэ, дарс болон шар айраг багтаж байгаа юм байна. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг өөр өөр улсад нийлүүлэх зорилт тавьж байгаа юм. Үхрийн махыг Тайваньд, будааны нунтгийг цавуулаг багатай хүнс хэрэглэхийг зорьдог АНУ, Франц зэрэг улсад экспортлох төлөвтэй байгаа.
Японы хүнсний бүтээгдэхүүний олон улсад таниулах төв ирэх оны 2-р сараас эхлэн олон улсад хүнсний бараа бүтээгдэхүүнээ сурталчилж эхлэх юм байна. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр тус байгууллага өндөр чанартай өөр нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дээрх жагсаалтдаа нэмэх боломж эрэлхийлж байгаа юм байна.


















