Япон улс хурдны галт тэрэгний шинэ загвар ашиглалтад оруулна
Төмөр замын үйлчилгээний "Шинкансен" компани энэ тухай “Ирэх 2020 онд Токиогийн олимпийн наадам эхлэхээс өмнөхөн буюу зургаадугаар сард шинэ загварын хурдны галт тэргээ ашиглалтад оруулна” гэж мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

Япон улс хурдны галт тэрэгний шинэ загвараа ашиглалтад оруулна. Төмөр замын үйлчилгээний "Шинкансен" компани энэ тухай “Ирэх 2020 онд Токиогийн олимпийн наадам эхлэхээс өмнөхөн буюу зургаадугаар сард шинэ загварын хурдны галт тэргээ ашиглалтад оруулна” гэж мэдэгдэж байна.
Японы төмөр замын үйлчилгээний төв компани "М-700-S" загварын галт тэргээ өнгөрөгч 2018 оноос туршин хөдөлгөөнд оруулаад буй юм байна. Энэ галт тэрэгний их бие одоо үйлчилгээнд явж байгаа "Шинкансен" галт тэрэгний гол загварыг уламжилсан боловч агаарын эсэргүүцлийг бууруулахаар сайжруулсан загвартай байна.
Мөн "М-700-S" загварын хурдан галт тэрэг газар хөдлөлтийн болон бусад онцгой үед цахилгаан хангамжгүй болвол лити-ион батерей буюу дахин цэнэглэдэг шингэн зай хураагуурын системээр өөрөө ажиллах боломжтой байна. Ингэснээрээ энэ нь дэлхийн хурдны галт тэрэгний анхны шинэ хувилбар болж байгаа юм байна.
Түүнээс гадна аюулгүй байдлын үүднээс галт тэрэг дотроо одоо ажиллаж байгаа хурдны галт тэрэгнээс ч олон камертай, онцгой үед галт тэрэгний багийн гишүүдээс гадна удирдлагын төвтэй холбогдож утсаар ярих боломжийг зорчигдод бүрдүүлж тоногложээ.
Компанийн зүгээс 2022 оны санхүүгийн жил эхлэхэд энэ шинэ загварын галт тэрэгнээс дөчийг үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна. Үүний тулд 2.2 тэрбум доллартай тэнцэх 240 тэрбум орчим иений зардал гарна гэж үзэж буй юм байна.
Олон хүн Токиогийн олимпийн үеэр "Шинкансен" галт тэрэгний сүлжээг ашиглана гэсэн хүлээлттэй байгаа юм байна.


















