Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс коронавирусний халдвараас үүдэн хилийн хориг тавилаа

Япон улсад 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нэг өдөрт халдвар илэрсэн тоо хамгийн их буюу 3873-т хүрсэн байна. Их Британи улсад илрээд буй коронавирусний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс коронавирусний халдвараас үүдэн хилийн хориг тавилаа
Япон улс коронавирусний халдвараас үүдэн хилийн хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

Япон улсад 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нэг өдөрт халдвар илэрсэн тоо хамгийн их буюу 3873-т хүрсэн байна. Их Британи улсад илрээд буй коронавирусний шинэ хувилбар Япон улсад илэрч, одоогийн байдлаар 8 хүн халдвар авсан нь илэрчээ.

Иймд яаралтай арга хэмжээ авах зорилгоор тус улсын Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл бүх улсаас ирэх зорчигчдыг оршин суух эрхтэй, эрхгүй үл харгалзан хилийн хориг тавих шийдвэр гаргалаа.Үүнд Монгол Улс ч хамаарч байна.

Их Британийн эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ вирус нь өмнөх төрөлтэй харьцуулахад хурдацтай тархах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх арга нь өмнөх төрөлтэй ижил гараа ариутгаж, маск зүйх, зай барих гэх мэт аргууд үр дүнтэй хэмээн үзэж байгаа юм гэж МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Хуваалцах