Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон улс Монгол Улстай харилцан зорчих горимоо хөнгөвчилнө

Япон улсын Засгийн газраас эдийн засгийн харилцаагаа сэргээх үүднээс харилцан зорчих горимоо хөнгөвчлөх алхмыг хийж байна гэж Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс Монгол Улстай харилцан зорчих горимоо хөнгөвчилнө
Япон улс Монгол Улстай харилцан зорчих горимоо хөнгөвчилнө. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Япон улсын Засгийн газраас эдийн засгийн харилцаагаа сэргээх үүднээс харилцан зорчих горимоо хөнгөвчлөх алхмыг хийж байна гэж Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлж байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ харилцан зорчих горимоо хөнгөвчлөх улс орны жагсаалтад Монгол Улсыг оруулах саналаа Засгийн газартаа хүргүүлснээ мэдэгдсэн байна. Энэ нь Монгол Улс, Япон улсын хил өнөө маргаашдаа нээгдэнэ гэсэн үг биш. Япон улс энэ талаар манай улстай яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байгааг харуулж байгаа сайн алхам гэдгийг Гадаад харилцааны яам тодотголоо.

Хуваалцах