Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс мөнгөн дэвсгэртээ шинээр хэвлэнэ

Өчигдөр японы сангийн сайд Асо Таро хэвлэлийн бага хурал хийлээ. 2024 он хүртэл 10 000, 5 000, 1 000 иений дэвсгэрт болон 500 мөнгө шинээр өөрчлөгдөн гаргахаар болсон тухайгаа олон нийтэд зарлав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс мөнгөн дэвсгэртээ шинээр хэвлэнэ
Япон улс мөнгөн дэвсгэртээ шинээр хэвлэнэ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Японы сангийн сайд Асо Таро хэвлэлийн бага хурал хийлээ. 2024 он хүртэл 10 000, 5 000, 1 000 иений дэвсгэрт болон 500 мөнгө шинээр өөрчлөгдөн гаргахаар болсон тухайгаа олон нийтэд зарлав.

Тухайлбал 10 000 иений дэвсгэрт дээр Шибүсава Эй ичи цэргийн мэргэжилтэн, бизнес, улс төрч, 5 000 иений дэвсгэрт дээр Цүда Үмэко эмэгтэйчүүдийн боловсролын эрдэмтэн, Цүда их сургуулийн үүсгэн байгуулагч, 1 000 иен дээр Китасато Шибүсабүро анагаах ухааны эрдэмтэн, бактериологич/ нарын хөрөг зургийг оруулж өгөхөөр болжээ.

Үүнээс өмнө 2004 онд шинэчлэгдэж байсан энэ удаа 20 жилийн дараа дахин өөрчлөгдөж байгаа юм байна. Энэ нь мэдээж шинэ тоолол Рэйва-гийн мөнгөн тэмдэгт болох учиртай ажээ.

Эх сурвалж: Базарсүрэн

Хуваалцах