Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана

“Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гави” гэх байгууллагад Япон улс нийт 300 сая ам.долларыг өгөхөөр болоод байна. Тус байгууллагаас шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана
Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана. Зураг: МҮОНРТ

Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гави” гэх байгууллагад Япон улс нийт 300 сая ам.долларыг өгөхөөр болоод байна. Тус байгууллагаас шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан юм. Энэхүү уриалгаас өмнө АбэгийнШинзо засгийн газар 100 сая ам.долларыг “Гави” вакцины холбоонд олгохоор аль хэдийн шийдээд байсан бол хандиваа дахин 200 сая.ам доллараар ийнхүү нэмэгдүүлэхээр болжээ.

Өнөөдөр “Гави” олон улсын вакцины холбоо видео хуралдаан зохион байгуулах төдийгүй энэ хуралд Японы ерөнхий сайд оролцох мэдээлэл гарчээ. Япон улс шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авах хөтөлбөрийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байгаа нь ирэх жил зохион байгуулагдахаар болсон олимпын наадмын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний нэгэн хэсэг болж байгааг Эн ЭйчКи мэдээлжээ.

Хуваалцах