Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс Пакистанд нисэх онгоцны буудалд ачаа тээш шалгах шинэ төхөөрөмж өглөө

Япон улс Пакистанд нисэх онгоцны буудалд ачаа тээш шалгах шинэ төхөөрөмж өглөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс Пакистанд нисэх онгоцны буудалд ачаа тээш шалгах шинэ төхөөрөмж өглөө
Япон улс Пакистанд нисэх онгоцны буудалд ачаа тээш шалгах шинэ төхөөрөмж өглөө. Зураг: МҮОНРТ

Япон улс Пакистаны олон улсын 3 нисэх буудалд ачаа тээш шалгах цоо шинэ сканнер төхөөрөмж өглөө. 20 сая долларын үнэ бүхий эдгээр төхөөрөмжийг Исламабад, Карачи, Лахор хотын нисэх буудалд суурилуулж, ачаа тээшэнд тэсэрч дэлбэрэх зүйл байгаа эсэхийг шалгахад ашиглах юм байна.

Хоёр орны албан ёсны төлөөлөгчид өчигдөр Исламабад хотын олон улсын нисэх буудалд шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолд оролцжээ. Пакистан улсад суугаа Японы элчин сайд Такаси Кураи энд хэлсэн үгэндээ, эдгээр тоног төхөөрөмж Пакистанаас ирж байгаа олон улсын нисэлэгүүдийг аюулгүй болгоход туслана гэдгийг онцолсон байна. Өмнө нь хэрэглэгдэж байсан сканнер төхөөрөмж ачаа тээшийг зөвхөн дээрээс нь гэрэлтүүлж байсан, харин одоо шинэ төхөөрөмжийн тусламжтай ачаа тээшийг хажуу болон доороос нь давхар гэрэлтүүлж харснаар нарийвчлан шалгах боломжтой болж байна.

Хуваалцах