Япон улс "Пфайзер" вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийхээр судалж байна
Японы Засгийн газар Пфайзерын коронавирусний эсрэг вакциныг хэрэглэх насны хязгаарыг 12 болон түүнээс дээш болгон өөрчлөх шийдвэрийг
Мэдээллийн алба

Японы Засгийн газар Пфайзерын коронавирусний эсрэг вакциныг хэрэглэх насны хязгаарыг 12 болон түүнээс дээш болгон өөрчлөх шийдвэрийг энэ сарын сүүлчээр гаргах төлөвтэй байна. Япон улс одоогоор Америкийн Пфайзер, Германы Бионтехийн вакциныг 16-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.
АНУ, Канад болон бусад улс орнуудад уг вакциныг 12 болон түүнээс дээш наснынханд хийхийг зөвшөөрч байна. Пфайзерын вакцины аюулгүй байдал, үр дүнд хийсэн үнэлгээг гаргасны үндсэн дээр уг вакцины зааврыг энэ сарын 31-нээс өмнө шинэчилнэ гэж Японы Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.


















