Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Гадаад мэдээ

Япон улс пуужингийн довтолгооноос хоргодох сургуулилалт анх удаа зохион байгуулав

Японы Токио хотын захиргаанаас болзошгүй баллистик пуужингийн халдлагаас хамгаалж, хоргодох байранд нуугдах сургуулилалтыг анх удаа зохион байгууллаа. Токиогийн Нэрима дүүргийн метроны буудал, Хэйсэй Цүцүжи цэцэрлэгт хүрээлэнд нийт 60 орчим иргэнийг энэ сургуулилалтад хамруулсан байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс пуужингийн довтолгооноос хоргодох сургуулилалт анх удаа зохион байгуулав
Япон улс пуужингийн довтолгооноос хоргодох сургуулилалт анх удаа зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Японы Токио хотын захиргаанаас болзошгүй баллистик пуужингийн халдлагаас хамгаалж, хоргодох байранд нуугдах сургуулилалтыг анх удаа зохион байгууллаа. Токиогийн Нэрима дүүргийн метроны буудал, Хэйсэй Цүцүжи цэцэрлэгт хүрээлэнд нийт 60 орчим иргэнийг энэ сургуулилалтад хамруулсан байна. Оролцогчдыг байрлалаа эзэлсэн байхад нь зөвхөн пуужингийн дайралтыг анхааруулах дохиоллыг ажиллуулж, зоорийн давхар луу нүүлгэн шилжүүлэх, биеэ хамгаалан байрлал эзлэх зэрэг үйл явцыг сургуулилалтын үеэр давтлаа. Токиогийн захиргаанаас одоогоор пуужингийн дайралтаас хоргодох олон нийтийн болон газар доогуурх 4258 байршлыг тодорхойлж, тоноглоод байгаа юм байна.

Цаашдаа мөн иймэрхүү сургуулилалтуудыг явуулсаар байна гэж албаныхан мэдээллээ.

Хуваалцах