Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон улс руу ажиллах хүч илгээнэ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Японы олон улсын мэргэжил дээшлүүлэх хамтын ажиллагааны “Житко” байгууллага монголоос ажиллах хүч авах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс руу ажиллах хүч илгээнэ
Япон улс руу ажиллах хүч илгээнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Японы олон улсын мэргэжил дээшлүүлэх хамтын ажиллагааны “Житко” байгууллага монголоос ажиллах хүч авах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

“Житко” нь Хууль зүй, Гадаад хэрэг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эдийн засаг үйлдвэрийн яам зэрэг Японы гол таван яамны харьяа байгууллага юм. Өөрөөр хэлбэл Житко нь монголчуудыг эх орондоо очиж хөдөлмөр эрхлэхийг дэмжиж байна гэдэг нь Японы засгийн газраас дэмжлэг авсан гэсэн үг. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгааг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлсэн. Японы засгийн газар гаднаас ажиллах хүч авахын тулд зарим хуулиндаа өөрчлөлт оруулахаар болсон. Оноос өмнө энэ асуудал тодорхой болно гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Хуваалцах