Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон улс руу хонины мах нийлүүлэх талаар судлаж байна

Мал эрүүлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, ванкцинжуулалтад бүрэн хамруулах замаар Япон улсад хонины мах нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс руу хонины мах нийлүүлэх талаар судлаж байна
Япон улс руу хонины мах нийлүүлэх талаар судлаж байна. Зураг: МҮОНРТ

Мал эрүүлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, ванкцинжуулалтад бүрэн хамруулах замаар Япон улсад хонины мах нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, сүлжээ дэлгүүрийн бизнес хөгжсөн Япон улс руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлосноор Японы бүх хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар Монгол Улс бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нөхцөл нь бүрдсэн бөгөөд одоо олон улсын стандартад хүрсэн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах үлдээд байгаааж. Өөрөөр хэлбэл монголд үйлдвэрлэсэн ноолууран цамцыг Японы худалдан авагчид хайж, хүлээж худалдаж авдаг тэр эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнд нөлөөлөх хамгийн гол хөшүүрэг бол чанар гэдгийг бизнес эрхлэгчид онцолж байлаа.

Хуваалцах