Япон улс сансрын нисгэгчдээ сар руу илгээхээр төлөвлөж байна
Японы сансрын хайгуулын "Жаа-ей" судалгааны агентлаг сансрын нисгэгчдээ 2025 оны дараа сар руу илгээхээр төлөвлөж буй юм байна.
Мэдээллийн алба

Японы сансрын хайгуулын "Жаа-ей" судалгааны агентлаг сансрын нисгэгчдээ 2025 оны дараа сар руу илгээхээр төлөвлөж буй юм байна. Тус агентлаг өөрсдийн сансрын нисгэгчдээ задгай сансарт гаргаж, саранд буулгах төлөвлөгөөгөө Засгийн газрын комисс буюу Японы Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, технологийн яаманд албан ёсоор танилцуулсан байна.
Энэ хөтөлбөрт тусгагдсанаар Японы сансрын судалгааны агентлаг сансрын хөлгөө нисгэгчийн тусламжгүйгээр хөөргөх ажиллагаа бүхий туршилтыг хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Учир нь тус судалгаа бүхий туршилтыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа болон зардал хэт өндөр гарна гэж тайлбарласан юм байна. Мөн энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зорилготойгоор олон улсын технологийн төсөлд танилцуулахаар төлөвлөж байгаа гэдгээ онцолсон юм.


















