Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө

Японы сансрын судалгааны "Жаха" агентлаг "Эйч 2 эй" хүнд пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Радар-5" тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө
Япон улс тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө. Зураг: МҮОНРТ

Японы сансрын судалгааны "Жаха" агентлаг "Эйч 2 эй" хүнд пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Радар-5" тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөөд байна.

"Танэгасима" сансрын буудлаас тус пуужин тээвэрлэгчийг хөөргөх ажиллагааг шууд дамжуулан үзүүлсэн юм. Хиймэл дагуул нь шөнийн цагаар болон цаг агаарын таагүй нөхцөлд ч ажиглалт хийх боломжтой тусгай радаруудаар тоноглогдсон юм байна.

Гэхдээ л хиймэл дагуулын хүчин чадлын талаарх тодорхой мэдээлэл одоогоор алга байна. "Радар-5" нь тойрог замд 2011 онд оруулсан "Радар-3" хиймэл дагуулыг орлох ёстой юм. "Радар-5"-ийг өчигдөр хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас болж ийнхүү хойшлуулсан байна.

Хуваалцах