Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс цар тахлын шинэ давалгаанд бэлтгэж байна

Японы засгийн газар тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо ихэсч байгаатай холбогдуулан халдварын өсөлттэй тэмцэх шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс цар тахлын шинэ давалгаанд бэлтгэж байна
Япон улс цар тахлын шинэ давалгаанд бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газар тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо ихэсч байгаатай холбогдуулан халдварын өсөлттэй тэмцэх шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Албаныхны мэдээлснээр, өчигдөр тус улсын хэмжээнд 78,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Японы Эрүүл мэндийн сайдын хэлснээр, Японд улс даяар шинэ тохиолдлын тоо хоёр долоо хоногийн дотор дээд хэмжээндээ хүрч магадгүй байгаа аж. Иймд Кишидагийн засаг захиргаа сүүлийн үеийн цар тахлын шинэ халдварын өсөлтөд хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг NHK мэдээлж байна.

Японы Засгийн газрын COVID-ын зөвлөх хэсгийн ахлагч, тус улсад цар тахлын шинэ давалгаа үүсэх эрсдэлтэй байгаа тул Ерөнхий сайд Кишида Фумиотой өчигдөр уулзжээ.

Энэ удаагийн шинэ давалгаа өнгөрсөн зуны түвшинд хүрэх нөхцөлд тус улсын ЗГ үүнтэй холбоотой арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Үүнд шинж тэмдэг илэрсэн хүмүүс ажилдаа явахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадагшаа гарахгүй байх зэрэг багтах юм байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн 8 дугаар сард өдөрт 250 мянга гаруй шинэ халдвар бүртгэгджээ.

Хуваалцах