Япон улс цэргийн сургуулилт хийж байна
2012 оны 9-р сарын 1-ний өдөр Японы засгийн газар Зүүн Хятадын тэнгист орших бүлэг арлын дийлэнхийг эзэмшдэг Япон гэр бүлээс арлыг эзэмших эрхийг худалдан авснаар Хятадаар Дяоидао, Японоор Сэнкаку гэж нэрлэх бүлэг арлыг үндэсний газар нутгийн нэг хэсэг болохыг албан ёсоор зарласан юм.
Мэдээллийн алба

2012 оны 9 сарын 1-ний өдөр Японы засгийн газар Зүүн Хятадын тэнгист орших бүлэг арлын дийлэнхийг эзэмшдэг япон гэр бүлээс арлыг эзэмших эрхийг худалдан авснаар Хятадаар Дяоидао, Японоор Сэнкаку гэж нэрлэх бүлэг арлыг үндэсний газар нутгийн нэг хэсэг болохыг албан ёсоор зарласан. Гэвч одоог хүртэл Хятад болон Тайваний талаас энэ газрын эрхийг эзэмших зарга үүсгэсээр байна. Японы батлан хамгаалах яам Сэнкаку арлын ойролцоо цэргийн сургуулилт хийж байгаагаа мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн өмнө Хятадын нисгэгчгүй онгоц Японы агаарын хилийн ойролцоо дөхөж ирээд буцсаныг илрүүлсний дараа Японы тал мөн онгоцоо хөөргөжээ. Ийм бие биенээсээ харилцан болгоомжилсон харилцаа хоёр орны иргэдийн дунд сөрөг сэтгэгдэл үүсгэх нөхцлийг бий буйг ажиглагчид харж байна. Ирэх Лхагва гарагт Хятадын хакерууд Японы төр засгийн ордон, томоохон аж ахуй нэгж нийлсэн 270 газарт цахим халдлага хийнэ гэсэн мэдээллийг албаныхан хүлээн авсны дагуу хяналт шалгалт хийж, сэрэмжлүүлж байна.


















