Япон улс Умард Солонгосын асуудлаар уулзалт зохион байгуулна
Япон улс энэ сардаа багтааж Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн асуудлаар, мөн тус улсад зөрчигдөж байгаа хүний эрхийн тухай сэдвээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтаас тусдаа буюу дотооддоо уулзалт
Мэдээллийн алба

Япон улс энэ сардаа багтааж Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн асуудлаар, мөн тус улсад зөрчигдөж байгаа хүний эрхийн тухай сэдвээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтаас тусдаа буюу дотооддоо уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт НҮБ дахь Япон улсын суурин төлөөлөгч КороБессё сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Мөн тэрээр, энэ сарын 15-нд болох Умард Солонгосын асуудлаар хэлэлцэх сайд нарын уулзалтыг Японы гадаад хэргийн сайд ТароКоно тэргүүлэх болсныг мэдээлсэн юм.
Тус уулзалт нь Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах, цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар нэгдсэн үр дүнд хүрэх зорилготой аж. Умард Солонгосын харвасан пуужингийн туршилт болон тус улсад ноцтой зөрчигдөж байгаа хүний эрхийн талаар харилцан санал бодлоо солилцож, хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах нь уулзалтын гол зорилго хэмээн НҮБ дахь Япон улсын суурин төлөөлөгч КороБессё мэдэгдлээ онцолсон юм.


















