Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ

Японы өөрийгөө батлан хамгаалах хүчин Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад анх удаагаа оролцуулахаар шумбагч онгоцоо илгээсэн байна. Энэ тухай Асахи сонин мэдээлснийг Итар тасс дамжуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ
Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ. Зураг: МҮОНРТ

Японы өөрийгөө батлан хамгаалах хүчин Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад анх удаагаа оролцуулахаар шумбагч онгоцоо илгээсэн байна. Энэ тухай Асахи сонин мэдээлснийг Итартасс дамжуулж байна.

Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын атомын шумбагч хөлгийн хөдөлгөөнд хяналт тавих шаардлагатай байгаа учир энэ сургуулилтад шумбагчаа илгээхээр шийдвэрлэсэн байна. Японы батлан хамгаалах хүчин Хятадтай газар нутгийн маргаантай байгаа Зүүн Өмнөд Азийн орнуудтай тодруулбал Вьетнам Филиппин улсуудтай идэвхтэй хамтран ажилладаг байна.

Хятад улс Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсуудын хооронд Параселлийн арлууд, Спратли олтригийн эзэмшилтэй холбоотойгоор маргаан үүсч ирсэн. Гэвч 2013 оноос Хятад улс маргаантай арлуудын ойролцоо хиймэл арлууд байгуулах болсон нь маргааныг улам газар хурцатгаад байгаа юм:

Хуваалцах