Япон улс үндэснийхээ хоолонд судалгаа хийнэ
Япон улсын Засгийн газар улсынхаа түүхэнд анх удаа үндэсний хоол нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор судалгаа хийж байна.
Мэдээллийн алба

Япон улсын Засгийн газар улсынхаа түүхэнд анх удаа үндэсний хоол нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор судалгаа хийж байна. Судалгааны багийн мэргэжилтнүүд тослог багатай, далайн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг уураг ихтэй япон жор орчин үеийн хүмүүст ашигтай болохыг ШУ-ны үндэслэлтэйгээр батлахыг зорьж байгаа юм.
Энэ судалгааг гурван жилийн хугацаатай явуулж 10 мянга орчим хүнийг хамруулна. Судалгааныхаа үеэр хүмүүсийн хэрэглэж байгаа хүнсний бутээгдэхүүнийг тэмдэглэн авч, эрүүл мэндийн байдлыг нь сайтар хянах аж. Японы үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад түгээн дэлгэрүүлэх нь судалгааны гол зорилго юм.


















