Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улс залуу уран бүтээлчдийг гадны зах зээлд гарахад дэмжих сан байгуулна

Япон улсын Соёлын яамны хэрэгжүүлэгч агентлагаас шинэ залуу уран бүтээлчдэд гадны зах зээлд гарахад нь туслах сан байгуулах хуулийн төсөл өргөн барих санал дэвшүүлсэн байна. 2023 оны санхүүгийн жилд ойролцоогоор 40 сая америк долларын төсөв х

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улс залуу уран бүтээлчдийг гадны зах зээлд гарахад дэмжих сан байгуулна
Япон улс залуу уран бүтээлчдийг гадны зах зээлд гарахад дэмжих сан байгуулна. Зураг: МҮОНРТ

Япон улсын Соёлын яамны хэрэгжүүлэгч агентлагаас шинэ залуу уран бүтээлчдэд гадны зах зээлд гарахад нь туслах сан байгуулах хуулийн төсөл өргөн барих санал дэвшүүлсэн байна. 2023 оны санхүүгийн жилд ойролцоогоор 40 сая америк долларын төсөв хэлэлцүүлэхээр ярилцаж байна. Уг сангаас зурагт ном, анимейшн, дуу хөгжим, ардын урлагийн төрлөөр олон улсад гарах сонирхолтой залуу уран бүтээлчид санхүүжилт авах боломжтой байх юм.

Санхүүжилтийн дундаж хугацаа 3 жил, энэ хугацаанд олон улсад уран бүтээлээ таниулсан байх гэсэн шаардлага тавих юм байна. Санхүүжилтээс гадна мэргэжлийн тусламж, үйлчилгээ хүртэх боломжтой болно гэж Соёлын яамны хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс тайлбарлажээ.

Хуваалцах