Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ
Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.

Түүнчлэн 11 дүгээр сарын 12, 13-нд хийгдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалж, цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах