Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, цагдаагийн атташе Харүи Сайто болон ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, ГХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар байлцсан юм.

Уулзалтын үеэр хоёр орны Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Япон Улсын Үндэсний цагдаагийн газар, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.

Хуваалцах