Япон улсад их хэмжээний цас орж, цасан нуранги үүсэхээс сэрэмжлүүлж байна
Япон улсад Токио хот болон Канто-Кошин мужид их хэмжээний цас орсны улмаас зам мөстөх аюултай байгааг цаг уурын албанаас сэрэмжлүүллээ. Мөн агаарын хэм нэмэгдэхийн хэрээр уулархаг нутгаар цасан нуранги үүсч болзошгүйг байгааг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Япон улсад Токио хот болон Канто-Кошин мужид их хэмжээний цас орсны улмаас зам мөстөх аюултай байгааг цаг уурын албанаас сэрэмжлүүллээ. Мөн агаарын хэм нэмэгдэхийн хэрээр уулархаг нутгаар цасан нуранги үүсэж болзошгүйг байгааг анхааруулж байна.
Япон улсад Баасан гарагт нам даралт, хүйтэн агаарын массын улмаас тус бүс нутгийн олон газарт цас оржээ. Токио хотын 23 тойрогт их хэмжээний цас орохыг анхааруулсан байна. Токиогийн гал түймрийн албаны мэдээлснээр цаг агаарын улмаас 22 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээллээ. Токиогийн хойд хэсэгт орших Сайтама мужид 28 хүн бэртсэний нэг нь хүндээр гэмтсэн гэж мөн мэдээлжээ.
Түүнчлэн Цас аажмаар бороо болон хувирч, агаарын температур нэмэгдэхийн хэрээр өмнөд хэсгийн нутгаар цас хурдацтай хайлж байгаа юм байна. Тиймээс цасан нуранги үүсэхээс мөн сэрэмжлүүллээ.
Бямба гарагийн байдлаар Нагано мужийн Мацумото хотод 24 сантиметр, Сайтама мужийн Чичибу хотод 15 сантиметр, Яманаши мужийн Кофу хотод 10 сантиметр цас орсон мэдээ ирүүлжээ.
Харин бямба гарагт баасан гарагтай харьцуулахад агаарын температур 10 орчим хэмээр илүү байх төлөвтэй байна. Өдрийн дээд температур Кофу, Сайтама хотуудад +14 хэм, Токиогийн төв хэсэг, Маэбаши, Мито, Уцуномия хотуудад +13 хэм, Йокохама хотод +12 хэм хүрч дулаарах төлөвтэй байна гэж Эн ЭйчКэй мэдээлжээ.


















