Япон улсад хархны үлдэгдэл илэрсэн гэх олон мянган уут талхыг худалдаанаас татав
Японы Паско Шикишима корпорацын үйлдвэрлэдэг цагаан талхны уутнаас хархны үлдэгдэл илэрсэн гэх гомдол гарч, 104 мянган уут талхыг худалдаанаас эгүүлэн татжээ. Хархны үлдэгдэл илэрч хохирсон иргэдэд тус компани нөхөн олговор өгнө гэж санал болгосон байна. Тэдний талхыг авч хэрэглэсэн багадаа
Мэдээллийн алба

Японы Паско Шикишима корпорацын үйлдвэрлэдэг цагаан талхны уутнаас хархны үлдэгдэл илэрсэн гэх гомдол гарч, 104 мянган уут талхыг худалдаанаас эгүүлэн татжээ. Хархны үлдэгдэл илэрч хохирсон иргэдэд тус компани нөхөн олговор өгнө гэж санал болгосон байна. Тэдний талхыг авч хэрэглэсэн хоёр хүн ийм гомдол гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт Паско компанийн зүгээс цагаан талхыг нь хэрэглээд бие нь муудсан тохиолдол одоогоор илрээгүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг цалгардуулж, бизнесийн хамтрагч дэлгүүрүүдээ хохироосондоо хүлцэл өчиж байна гэж мэдэгджээ. Паскогийн цагаан талхыг Токиод үйлдвэрлэдэг. Одоогоор дамжлагыг нь хаагаад байгаа юм байна.


















