Япон улсад хиймэл оюуныг төмөр замын ослоос урьдчилан сэргийлэхэд ашиглана
Японы Нагояа төмөр замын компани автомашин болон явган зорчигч төмөр замын гарам дээгүүр гарч өнгөрөх үед болзошгүй ослын эрсдлээс сэргийлж хиймэл оюуныг ашиглаж эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

Японы Нагояа төмөр замын компани автомашин болон явган зорчигч төмөр замын гарам дээгүүр гарч өнгөрөх үед болзошгүй ослын эрсдэлээс сэргийлж хиймэл оюуныг ашиглаж эхэлнэ гэж мэдээлсэн байна. Нагояагийн мэдээлэлд дурдсанаар төмөр замын гарам дээр шууд дамжуулдаг камер байрлуулж, хэрвээ галт тэрэг ойрхон ирж байхад явган зорчигч юм уу автомашин гармаар гарч таарахдаа осол гарч болзошгүй аливаа хэвийн бус дүр зураг ажиглагдвал ирж яваа галт тэрэгт шууд мэдээлдэг байхаар үйлдлийн системийг нь хөгжүүлнэ гэж мэдээлжээ.
Энэ систем одоогийн байдлаар Аичи аймагт хэрэгжээд эхэлсэн байна. Ирэх оны 3-р сар гэхэд улс даяар 10 гарам дээр байршуулж, ажиллуулдаг болно гэж Нагояа компани төлөвлөж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Нагояа төмөр замын гарам орчимд явган зорчигч, автомашинтай галт тэрэг мөргөлдсөн 10 осол гарчээ.


















