Япон улсад онц байдал зарлаж магадгүй байна
Япон улсад нэг өдрийн дотор шинэ коронавирусний халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ хооронд тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо онц байдал зарлахыг асуудлаар сөрөг хүчний удирдагчидтай уулзалт хийжээ.
Мэдээллийн алба

Япон улсад нэг өдрийн дотор шинэ коронавирусний халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ хооронд тус улсын ерөнхий сайд АбэШинзо онц байдал зарлахыг асуудлаар сөрөг хүчний удирдагчидтай уулзалт хийжээ.
Лхагва гарагт Япон улсад шинэ коронавирусийн халдварын 33 тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1023 болоод байна. Японы эрүүл мэндийн яамнаас халдвар нэг өдрийн дотор ийм хурдацтай нэмэгдсэн тохиолдол анх удаагаа бүртгэгдэж байгааг мэдээлжээ. Covid -19 вирусээр өвчилсөн 1000 гаруй хүний 706 нь Diamond Princess аяллын усан онгоцны зорчигчид байгаа юм. Хэрэв цаашид нөхцөл байдал улам хүндрэх юм бол Япон улсад онц байдал зарлагдаж магадгүй байгааг Эн ЭйчКи агентлаг дамжууллаа.
Ерөнхий сайд АбэШинзо сөрөг хүчний таван ч улс төрийн намын удирдагчтай уулзалт хийсэн байна. Уулзалтаар тэрээр Японд шинэ коронавирусний тархалт хурдацтайгаар нэмэгдвэл онц байдал зарлах талаарх хуулийг дэмжихийг сөрөг хүчний удирдагчдаас хүсжээ. Онц байдал зарлах нь ерөнхий сайд АбэШинзо болон шинэ коронавирус бүртгэгдсэн бүс нутгийн удирдагчдад илүү эрх мэдлийг өгч, өвчний тархалтыг хянах шийдэмгий арга хэмжээ авах боломжийг олгох юм байна.
Мөн онц байдал зарласан тохиолдол аливаа барилга, газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн зорилгоор ашиглах, томоохон дэлгүүр, кино театруудын үйл ажиллагааг цаг, горимд өөрчлөлт оруулах боломж нээгдэнэ. Сонирхуулахад Японд амны хаалтныхомсдол үүсээд байна. Мөн Токио хотын ойролцоох эмнэлгээс 6000 амны хаалтыг хулгайлсан хэрэг саяхан гарсан байна.


















