Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

Иргэдийн зүгээс тусгай үүргийн нислэгт бүртгүүлэхээр тус ЭСЯ-ны tokyo@mfa.gov.mn хаягт хүсэлтээ ирүүлэх тохиолдол үргэлжлэн гарсаар байна. Тус ЭСЯ-наас өмнө мэдэгдсэнчлэн бүртгэлийг давхар явуулахгүйн үүднээс тусгай үүргийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Иргэдийн зүгээс тусгай үүргийн нислэгт бүртгүүлэхээр тус ЭСЯ-ны tokyo@mfa.gov.mn хаягт хүсэлтээ ирүүлэх тохиолдол үргэлжлэн гарсаар байна. Тус ЭСЯ-наас өмнө мэдэгдсэнчлэн бүртгэлийг давхар явуулахгүйн үүднээс тусгай үүргийн нислэгт бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг charter.tokyo@gmail.com цахим хаягаар хүлээн авч байгааг анхаарна уу.

- Дашрамд тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн хоёр нислэгт нэр нь багтсан зарим иргэдтэй холбоо барих утасны дугаар нь холбогдохгүй байх тохиолдол гарсантай холбогдуулан тусгай үүргийн нислэгт бүртгэлтэй иргэд рүү ЭСЯ-ны зүгээс холбогдох утасны дугаарыг нь баталгаажуулах үүднээс холбоо барьж байгаа болно. Ингэснээр явахаа цуцалсан, хойшлуулсан зэрэг ямарваа нэг шалтгаанаар өөрчлөлт гарсан иргэдийн тухай мэдээллийг дахин нягталж байгааг анхаарна уу.

- Тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн 8 дугаар сарын 7-ны өдрийн нислэгт багтсан иргэдийн нэрс УОК-оос хараахан ирээгүй байгаа бөгөөд өмнөх нислэгүүдийн адил нэрсийн жагсаалт ирмэгц нислэгт багтсан иргэд рүү ЭСЯ болон Токио дахь МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газраас холбогдож мэдэгдэх болно.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Хуваалцах