Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улсад тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд баглаа боодлын хэмжээг жижигсгэж байна

Япон улсад нийтийн тээвэр, том оврын машины жолоочийн хомсдолд орсны нэг жишээ нь тээвэрлэлтийн үйлчилгээ юм. Бараа бүтээгдэхүүнээ ачааны машинаар зөөвөрлөдөг компаниуд жолоочийн хомсдолоос үүдэж алдагдалд орохгүйн тулд ачааныхаа баглаа боодлыг илүү жижиг хэмжээтэй болгож,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсад тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд баглаа боодлын хэмжээг жижигсгэж байна
Япон улсад тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд баглаа боодлын хэмжээг жижигсгэж байна. Зураг: МҮОНРТ

Япон улсад нийтийн тээвэр, том оврын машины жолоочийн хомсдолд орсны нэг жишээ нь тээвэрлэлтийн үйлчилгээ юм. Бараа бүтээгдэхүүнээ ачааны машинаар зөөвөрлөдөг компаниуд жолоочийн хомсдолоос үүдэж алдагдалд орохгүйн тулд ачааныхаа баглаа боодлыг илүү жижиг хэмжээтэй болгож, нэг машин илүү олон бараа ачиж байх зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, живх зэрэг хөнгөн ч зай талбай эзэлдэг барааны баглаа боодлыг зарим компани 10 хувиар жижигсгэж чаджээ.

Мөн савлалтад агаар ихээр агуулагддаг бүтээгдэхүүний агаарыг багасгаснаар хэмжээг нь жижиглэж болж байна гэж тайлбарлаж байна. Ингэж жил ирэх тутам 10 тонны даацтай ачааны машины тоог 1000-аар цөөлөх арга хэмжээ авахаар албаны зүгээс төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах