Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон улсад зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол эрс нэмэгджээ

Ялангуяа Японы уулархаг хойд нутгийн Акита, Иватэ мужид энэ долоо хоногт хоёр хүн баавгайнд бариулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улсад зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол эрс нэмэгджээ
Япон улсад зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол эрс нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Япон улсад зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол сүүлийн нэг жил эрс нэмэгджээ.

Ялангуяа Японы уулархаг хойд нутгийн Акита, Иватэ мужид энэ долоо хоногт хоёр хүн баавгайнд бариулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш баавгайнд бариулсан хүний тоо 180-д хүрснийг Японы Байгаль орчны яамнаас мэдээлж, баавгайн халдлага түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж анхааруулжээ.

Баавгайн гол идэш болох хуш модны самрын гарц энэ жил муу байгаагаас баавгай болон бусад зэрлэг ан амьтан хүн амын суурьшлын бүс рүү нэвтрэх нь нэмэгдсэн гэдгийг байгаль хамгаалагчид тайлбарлаж байна.

Намар ууланд алхах жуулчдын тоо нэмэгдэж байгаа үед хүмүүс хараа хяналтаа нэмэгдүүлж, эзгүй, хяналтгүй газраар явахгүй байх, радио дохиолол зэргийг биедээ авч явахыг нутгийн удирдлагуудын зүгээс анхааруулсан байна.

Хуваалцах